Бакалавр (эчнээ, зайн)
БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Эчнээ, зайн сургалтанд дараах хүмүүсийг элсүүлнэ:
  1. Бүрэн дунд боловсролтой, тухайн суралцах хөтөлбөрийн чиглэлээр мэргэжлийн урлагийн байгууллагад 3-аас дээш жил ажиллаж байгаа;
  2. Суралцах хөтөлбөрийн чиглэлийн, эсвэл өөр мэргэжлээр дипломын зэрэгтэй;
  3. Өөр мэргэжлийн бакалавр зэрэгтэй;
Элсэлтийн бүртгэл:

Эчнээ, зайн сургалтанд элсэгчдэд тавигдах шаардлагыг хангасан хүмүүсийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 30-ны өдрүүдэд цахимаар бүртгэх бөгөөд дараах баримт бичгүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбарын зургийн файлыг бүртгэлийн маягт (www. msuac.edu.mn хаягаар орж бөглөнө)-ын хамт info@msuac.edu.mn хаягаар илгээж бүртгүүлнэ. Үүнд:

  1. Боловсролын зэргийн диплом, гэрчилгээ;
  2. Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  3. Иргэний цахим үнэмлэхний хуулбар;
  4. Бүртгэлийн хураамж төлсөн баримт (Төрийн банк дахь СУИС-ийн 102900116087 тоот дансанд тушаах); /Урлагийн авъяас шаардахгүйгээр элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 8,000 төгрөг, ур чадварын шалгалт авч элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 15,000 төгрөг байна. Бүртгүүлэгч нь нэг түүнээс дээш хөтөлбөрт бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө/.

Бүртгүүлэгч нь нэг түүнээс дээш хөтөлбөрт бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.

Бакалаврын эчнээ, зайн сургалтын элсэлтийн журам болон элсэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Хувийн мэдээлэл
Сургууль сонгох